I WOMAN бол Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны албан ёсны платформ юм. Эмэгтэйчүүдийн манлайлал, хөгжлийг дэмжих менторшип хөтөлбөр, сургалт, гишүүнчлэл, Холбооны мэдээ, үйл ажиллагааг нэг дор хүргэнэ.
I WOMAN MENTORSHIP
• Менторшип хөтөлбөрт анкетаа бөглөж, чадварын үнэлгээ өгнө
• Хөтөлбөрт сонгогдсоны дараа туршлагатай менторуудаас мэргэжлийн салбараараа ментороо сонгоно
• Ментортойгоо гэрээ байгуулж, хамтын төлөвлөгөө гаргана
• Ганцаарчилсан болон сар бүрийн онлайн багийн уулзалтын хуваариа нэг дороос харна
• Хөтөлбөрийн алхам бүрийг дуусгахад оноо цуглуулж, эрдэнийн түвшнээ ахиулна
ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН ХЭРЭГСЛҮҮД
• Хувийн хөгжлийн төлөвлөгөө, зорилго, тэмдэглэл
• Сургалт, мастер класс, вебинар — видео хичээлийг аппаас шууд үзнэ
• Инноваци: бизнесийн санаа, үрийн санхүүжилтийн хүсэлт, дижитал ур чадварын үнэлгээ
• Урамшуулал, тэмдэг, онооны жагсаалт
• Бүлгэм: гишүүдтэйгээ туршлага, мэдээллээ хуваалцана
ГИШҮҮНЧЛЭЛ
• Гишүүнчлэлийн эрх ашиг, хугацаа, төлөвөө харна
• Холбооны гишүүнчлэлээр нээгдэх боломжуудтай танилцана
МЭДЭЭ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
• Холбооны мэдээ, онцгой мэдээ; мэдээнд сэтгэгдэл үлдээнэ
• Хэлэлцүүлэгт гарын үсгээ зурж, санаачилгыг дэмжинэ
САЛБАР ЗӨВЛӨЛ
• 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн 31 салбар зөвлөлийн онооны жагсаалт, танилцуулга
ТӨСӨЛ
• Холбооны хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлсэн төслүүд
МЭДЭГДЭЛ
• Менторшипийн хүсэлт, хариу, шинэ мэдээллийн мэдэгдлийг цаг алдалгүй хүлээн авна
Нүүр, мэдээ, төсөл, хэлэлцүүлэг, салбар зөвлөлийн мэдээллийг бүртгэлгүйгээр үзэж болно. Менторшип болон гишүүдэд зориулсан хэрэгслүүдийг ашиглахын тулд бүртгүүлнэ.
Вэб сайт: www.iwoman.mn
Холбоо барих:
[email protected] · 77008336
• Нууц үгээ мартсан бол и-мэйлээр код авч сэргээх боломжтой боллоо
• Бүртгэл, профайлд аймаг, сумаа сонгодог боллоо
• Нүүр хуудсанд «Төсөл» хэсэг нэмэгдлээ
• Профайл: «Оноо хэрхэн тооцогддог вэ?» тайлбар
• Салбар зөвлөлийн онооны шинэчилсэн дүрэм, бусад сайжруулалт